Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаан байна.2023 оны 09-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +24…+26 градус дулаан байна.БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.
