Японы Осака хотноо 17 дахь удаагийн Олон Улсын Азийн кино наадам 3-р сарын 10-20-ны хооронд болно.
Тус наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино “Гран при” цомын төлөө бусад шилдэг 15 кинотой хамт өрсөлдөхөөр болжээ.
Энэ талаар “ Монголд байхгүй тэр болгон дэлгээд байдаггүй эмзэг сэдэв учир яаж хүлээж авах бол гэж түгшиж байсан. Гарсанаас хойш сэтгэл дотроо зөрчилдөөд л яваад байсан. Наадамд тунаж үлдлээ гэдгийг сонсоод яг зөв зам дээрээ зогсож байгаа юм байна гэдгийг надад хэлж өглөө. Тэр нь их сайхан санагдаж байна. Би үзэгчдэдээ тулгахыг хүсдэггүй. Өөр өөрсдийнхөө мэдрэмжээр хүлээж авах нь л чухал юм даа. Миний дотоод хүний зөв байжээ. Өөрийнхөөрөө байж чадсандаа би их баяртай байна* гэж найруулагч Ж.Сэнгэдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.