БОАЖЯ, нийслэлийн АЖГ, МАЖХ, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулна.
Үзэсгэлэнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, ОХУ-н Буриад, Тува, Халимаг улсын аялал жуулчлалын 280 орчим бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллага оролцож, аяллын бүтээгдэхүүнээ санал болгох юм.
“Шинэ сэргэлт- Аялал жуулчлал” уриан дор болох тус олон улсын үзэсгэлэнг угтаж аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн “Хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг, “Турк аяллын компаниудын бизнес уулзалт” болно. Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сургалт хамтын ажиллагааг танилцуулах аж.