Нүүр хуудасМэдээОлон улсын залуучуудын өдөр тохиож байна

Олон улсын залуучуудын өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр 2000 оноос эхлэн жил бүрийн 8-р сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан.

Энэ өдөр дэлхий даяар нэг уриа, нэг зорилгын дор нэгдэж залуу хүмүүсийн үзэл бодол, санаачилгыг дэлхийн хэмжээнд тэмдэглэх боломжийг олгодог. Мөн асуудал дэвшүүлсэн онцлог урианы хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд хандуулдаг.

2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН