Нүүр хуудасМэдээОлон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын...

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогджээ

ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.

Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд, 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллах болжээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь 5 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН