Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ойн баярыг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас хоёр хурандаа цолтон төрлөө.
Тодруулбал, ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа А.Ариунбилэг, НОБГ-ын ТОБТОГ-ын албаны дарга, дэд хурандаа Г.Эрдэнэболд нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон ба энэ удаа “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн босгон дээр эрхэлсэн албан тушаал, цэргийн цолны шалгуур, шаардлагыг бүрэн хангаж буй албан тушаалтнуудад энэхүү эрхэм хүндтэй цолыг олгосон юм.