Нүүр хуудасМэдээОн гарсаар гол усны 81 осол гарч 80 хүн энджээ

Он гарсаар гол усны 81 осол гарч 80 хүн энджээ

Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 81 тохиолдол бүртгэгдэж,  80 иргэн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Чанарын шаардлага хангахгүй хийлдэг гудас, хөвөгч завь зэргээр тоглуулахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН