Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 22-ны өдрийн байдлаар 14 аймгийн 51 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 97 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72.8%-иар буюу 3.7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймаг, нийслэлийн дүүргүүдэд гарсан түймрийн улмаас урьдчилсан байдлаар ойн 3,194 га, хээрийн 1,044,223 га, нийт 1,051,907 га талбай өртөж, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Иймд
- Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
- халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
- гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
- гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.