Нүүр хуудасМэдээОБЕГ: Он гарснаас хойш усны ослын 36 тохиолдолд бүртгэгдэж, амь насаа алдсан...

ОБЕГ: Он гарснаас хойш усны ослын 36 тохиолдолд бүртгэгдэж, амь насаа алдсан иргэдийн тоо 3,2 дахин өсжээ

Улсын хэмжээнд он гарсаар /2024.06.17/ байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 3 нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна.

Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд тохиолджээ.

Иймд амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН