Нүүр хуудасХов ЖивОн гарснаас хойш 12 хүүхэд гэрийнхээ хашаанд дайруулж амь насаа алджээ

Он гарснаас хойш 12 хүүхэд гэрийнхээ хашаанд дайруулж амь насаа алджээ

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирсон ба үүнээс 8 сартайгаас 8  хүртэлх насны нийт 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Тухайлбал:

  1. Ховд аймагт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  2. Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  3. Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 5 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  4. Сэлэнгэ аймагт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 3 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  5. Орхон аймагт 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 4 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  6. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  7. Сүхбаатар аймагт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  8. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим суудлын автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  9. Төв аймагт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  10. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  11. Төв аймагт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим ачааны автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  12. Хэнтий аймагт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг тус тус бүртгэгдэн шалгагдаж байна.

Иймд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс  үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах /хашаа, байрны гаднах тоглоомын талбай, хөдөө хээр гэрийнхээ гадаа тоглох үед/, мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал юу юунаас чухал асуудал болоод байна.

Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 07 дугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байгаа ба энэ ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулж байна.

 Дээрх арга хэсэгчилсэн зорилтот арга хэмжээний хүрээнд сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилгоор “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээг мөн энэ оны 06, 07 дугаар саруудад зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН