Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаа. Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Боловсрол шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна. Тухайлвал Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект 11 сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Удахгүй сумдын сурагчид эрүүл аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэнэ гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

