Нүүр хуудасМэдээОрос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх сайдын тушаал гарлаа

Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх сайдын тушаал гарлаа

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгөхдөө ёс зүйгүй үг хэллэг ашигласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайд өөрийн байр суурийг илэрхийлж, түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, Удирдах зөвлөлд хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх сайдын тушаал өнөөдөр өглөө буюу есдүгээр сарын 7-нд гарчээ.

Тодруулбал, Орос-Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгаланд Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг гардуулав.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Ж.Соронзон нь тэтгэвэртээ гарах аман хүсэлтээ өгч байсан юм билээ. Харин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын барьж байгаа бодлогын эсрэг мэдээлэл хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар хэнийг ч гарал үүсэл, яс үндэс зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Төрийн албан хаагч нар өндөр ёс зүйтэй ажиллах учиртай гэж онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН