Нүүр хуудасМэдээОрхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр "Хаан хүнс катеринг* ХХК шалгарлаа

Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр “Хаан хүнс катеринг* ХХК шалгарлаа

Орхон аймаг шилдэг татвар төлөгч байгууллагуудаа шалгарууллаа.

Монгол улсын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч байгууллагаар “Хаан хүнс катеринг*  ХХК тодорсон байна.

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, 46 мянган иргэн ажилгүй болсон талаар таагүй мэдээ дуулдах болсон. Тэгвэл энэ хүнд цаг үед  “Хаан хүнс катеринг*  ХХК нь нэг ч ажилтнаа ажлаас халж, цомхтгоогүйн дээр цалин хөлсийг нь цаг тухайд нь өгч ажилчдаа дэмжиж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад “Хаан хүнс катеринг*  ХХК нь олон улсын стандарын ISO9001, ISO 22000 чанарын шаардлага нэвтрүүлсэн бөгөөд Орхон аймагт катеринг, зочлох үйлчилгээний чиглэлээр 200 гаруй ажилтан ажиллагсадтай үйл ажиллагаа явуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН