Нүүр хуудасМэдээОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар Бээжин-2022 олимпын эрхээ авлаа

ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар Бээжин-2022 олимпын эрхээ авлаа

Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргалаа.

Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм.

Б.Ачбадрах нь дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод өрсөлдөж байсан туршлагатай.

Харин Тэшүүр, биатлоны олон улсын холбооноос олимпын эрхийн хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах аж. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.

Эх сурвалж: МҮОХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН