Нүүр хуудасМэдээОХУ-д цэргийн дайчилгаа эхэлснээс хойш 200,000 гарйу хүн өөр орон руу зорьжээ

ОХУ-д цэргийн дайчилгаа эхэлснээс хойш 200,000 гарйу хүн өөр орон руу зорьжээ

Украин дахь хүчээ зузаатгах зорилгоор есдүгээр сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтийн цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан билээ.

Тэр өдрөөс хойш Оросын олон мянган иргэн хөрш орнууд руугаа агаараар, газраар дүрвэж, дайчилгаанаас зугтах болсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 194,000 гаруй хүн ОХУ-аас Гүрж, Казахстан, Финланд, Монгол зэрэг хөрш улсуудын хилийг давжээ.

Гүржийн дотоод хэргийн яам өнгөрсөн хугацаанд 53,000 хүн ОХУ-аас хил давсныг мэдээлсэн бол Казахстан улсын эрх баригчид 98,000 хүн нутаг дэвсгэрт нь ирснийг мэдээлсэн байна.

Ижил хугацаанд 43,000 орчим хүн хилээр нэвтэрснийг Финланд улсын хил хамгаалах алба мэдээлжээ.

Монгол улсын нутагт 3,000 орчим хүн ОХУ-аас нэвтэрснийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр албаныхан мэдээлсэн юм.

Мягмар гарагт ОХУ-аас Гүрж рүү нэвтрэх зорилготой иргэдийн автомашины цувааны урт 15 км хүрснийг Yandex Map платформ харуулжээ.

Гүржтэй хил залгаа Умард Осетын Бүгд Найрамдах Улсын захиргаа Верхний Ларс боомт дээр цэргийн дайчилгааны түр байр нээх болсноо өчигдөр зарласан юм.

Удахгүй цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглож болзошгүй тухай цуурхал тарсан нь ачааллыг улам нэмэгдүүлээд байна.

Москвагаас 1,800 км зам туулж, Гүржийн хилээр нэвтэрсэн залуу “Би 26 насандаа авсанд ормооргүй, гараа бусдын цусаар угаамааргүй байна. Учир нь энэ бол эзэнт гүрэн байгуулах хүсэлтэй ганцхан хүний өдөөсөн дайн” хэмээн ярьжээ.

Дайчилгаанаас зугтсан Оросын иргэдийн ихэнх нь түүнтэй ижил үзэл бодолтой байна.

Казахстаны Уралск хотын хамгийн том кино театр Cinema Park танхимдаа дүрвэгчдийг түр хугацаагаар байрлуулж, сайн дурынхан тэдэнд хоол хүнс, эмнэлгийн тусламж үзүүлж эхэлжээ.

Эх сурвалж: Associated Press

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН