ОХУ болон Украйны дайны улмаас олон улсын эдийн засагт ОХУ хориг тавиад байгаа билээ. Уг хоригийн улмаас жирийн иргэдэд ч олдохоо больсон барууны үйлдвэрлэгч орнуудын бараа бүтээгдэхүүнийг зардаг тусгай дэлгүүр нээхээр болсон байна.
Дэлгүүрээр зөвхөн ОХУ дахь гадаад дипломатууд, олон улсын байгууллагын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэн үйлчлүүлэх ба бараа худалдаж авахдаа бичиг баримтаа шалгуулж, доллар, еврогоор төлөх ажээ.
Үүнийг харсан зарим нэг шүүмжлэгчид Зөвлөлт холбоот улсын цаг үе рүү шилжиж байна хэмээжээ.
ЗХУ-ын үед зөвхөн гадаадынханд валютаар үйлчилдэг тусгай дэлгүүрүүд байсан юм.
Эх сурвалж: The Guardian