Нүүр хуудасМэдээОХУ-тай гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОХУ-тай гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковтай албан уулзалт хийлээ.

Сүүлийн жилүүдэд гамшгаас хамгаалах чиглэлд улам нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага хоёр орны Онцгой байдлын байгууллагад төдийгүй хоёр улсын хил орчмын гал түймэр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ган зуд, цаг уурын аюулт үзэгдлүүд, газар хөдлөлтийн болзошгүй аюул, цаашлаад аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, гамшиг ослын үед хэрэглэх техник технологийн хангамж, нөөц, бэлэн байдал, аврагч алба хаагчдын ур чадвар гээд олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренков гамшгаас сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх санаачилагыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулах болсныг тодотгосон.

Мөн ирэх 2025 онд ОХУ-ын Хабаровск хотод БНХАУ, ОХУ, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид хамтарсан сургуулилт хийхээр боллоо. Энэхүү сургуулилтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулилт нь гурван улсын гамшгаас хамгаалах арга тактик, техник технологийн хөгжил дэвшил, алба хаагчдын ур чадвар, дадлага туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн цаашид хамтарсан сургуулилтын давтамж, тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах, гамшгийн үеийн авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны үед ашиглах хамтарсан механизмыг бий болгох, хоёр улсын дундын эрсдэл, түүнээс үүсэх хохирлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ. Энэхүү яриа хэлэлцээрүүд нь зөвхөн онцгой байдлын байгууллагын бус Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН