Нүүр хуудасМэдээОюуны өмчийг улсын бүртгэлээс салгаж бие даалгах хэрэгтэй

Оюуны өмчийг улсын бүртгэлээс салгаж бие даалгах хэрэгтэй

Иргэний бүртгэл мэдээлэл нь анхаарах хэрэгтэй, сайжруулах шаардлагатай ажлуудын нэг яалт  ч үгүй мөн. Хэдийгээр улсын байгууллагаас иргэнийхээ бүртгэл мэдээллийг хийж, цахимжуулах ажлыг хийж байгаа ч иргэд өөрсдөө шилжин очсон газраа бүртгэлээ хийлгэдэггүй байна. тиймээс хуулинд нь тусгаж, хатуу зохицуулалт хийсэн гэдгээ Оюуны өмч улсын бүртгэлийн газрын дарга хэллээ. Сони: Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Эдгээр хуулиуд нь улсын бүх л бүртгэл мэдээллийг нэгтгэсэн хуулиуд учир анхаарах хэд хэдэн асуудлууд байна. Ялангуяа оюуны өмчийг улсын бүртгэлтэй нэгтгэсэн, газрыг байшинтай нь бүртгэх суурь хуулиудын зохицуулалт, бүртгэлийг цахим болгосноор аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг асуудлууд байгааг УИх-ын зарим гишүүд хөндлөө. Байнгын хорооны гишүүд хуулийг хэлэлцэх асуудлыг дэмжиж байгаа ч Монгол улс өнөөдөр иргэнээ бүртгэж чадаж байна уу үгүй гэдэгт эргэлзэж буйгаа ч илэрхийлсэн. Харин үүнд холбогдох байгууллагын зүгээс хангалттай сайн ажиллаж байгаа ч  иргэдийн оролцоо муу байгааг хэлсэн юм. Тиймээс дээрх гурван хуулийн шинэчлэлд сонгууль болохоос 21 хоногийн өмнө иргэн өөрөө хаана амьдарч байгаагаа цахим бүртгэлд оруулах үүргийг тусгажээ. Харин гадаад паспортыг чиптэй болгох асуудал аль 2011 онд яригдаж, тухайн үед ажлын хэсэг гарч шийдэгдсэн асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байгааг шүүмжиллээ. Ямартай ч Монгол улс дээрх чипээ Турк улсын компанитай хамтрахаар болж байгаа ч  ядаж дотооддоо гадаад паспортын бэлдэц хавтсаа дотооддоо хэвлэдэг болмоор байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН