Оюу Толгой төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх нөхцөлийг өнөөдөр баталгаажууллаа. Мөн Гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээг Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын хамт гүйцэтгэв.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийлье!