Нүүр хуудасМэдээОюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулна

Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулна

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр рио тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөрөнгө оруулагч талуудын хувьд Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай  хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Харин Рио тинтогийн зүгээс Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг дэмжихээ илэрхийллээ.  Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай  хэрэгжүүлэх шаардлага манай улсын өмнө хурцаар тавигдаж байгаа. Үүний тулд хамтарсан ажлын хэсэг байгуулж, хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх хэрэгтэй. Тиймээс төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах  шаардлагатай юм. Мөн  Таван толгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний  хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийж, нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэдгийг МУ-ын Ерөнхий сайд онцолсон. Харин Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, бүрэн дэмжиж хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж,  өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Рио Тинто групп Монгол Улс дахь  үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүэх, хайгуулын хөтөлбөр болон Олон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээсэн байна. Оюу толгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олон талт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болж, 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол ажилчид болж, ур чадвар нь өдрөөс өдөрт өссөөр байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН