БНХАУ-ын эдийн засгийн тулгуур болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасантай холбоотойгоор барилгын салбарын эрэлт хэрэгцээ буурч ган төмөрлөг болон цементийн хэрэглээ багасаж, гангийн үйлдвэрлэл түүнийг дагасан коксын үйлдвэрүүд алдагдалтай ажиллах болсон. Тиймээс БНХАУ гангийн үйлдвэрлэлийг 10 хувиар бууруулахаа зарлаад байгаа. Гантөмөрлөгт ашигладаг коксжих нүүрс, барилын материалд ашигладаг эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ буурсан. Үйлдвэрлэлд нүүрсний эрэлт буураад эхлэхээр БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгч Монгол улстай ойр мужууд төлөвлөгөө биелүүлэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болсон. Энэ нь мөн эрэлт нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.
О.Цэрэндондог “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга: Гангийн үйлдвэрлэл буурч нүүрсний эрэлт буурсан
