Цахим гэрчилгээнд суурилсан зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой олон төрлийн үйлчилгээ бий. Цахим гэрчилгээ болон зам тээврийн ухаалаг системийн тогтолцоог нэвтрүүлэх нь шинэ ажил биш. 17 жилийн өмнө Монгол Улсад анх удаа Замын хөдөлгөөний удирдлагын төв хэмээх байгууллагыг байгуулж байсан. Замын хөдөлгөөнийг камерт суурилсан шийдлээр удирдан зохион байгуулах ажлыг 17 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Харамсалтай нь, уг систем өдгөө хуучирч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах шаардлага хангахааргүй болсон байна. Одоо камерын тусламжтай хийх замын хөдөлгөөний хяналт таван хувьтай л байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд “Зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоо” төслийг хэрэгжүүлэх шаардлага гарсан гэв.