Нүүр хуудасМэдээРемикон, Монгол нэхмэл, Монноосын хувьцааны ханш хамгийн их өсчээ

Ремикон, Монгол нэхмэл, Монноосын хувьцааны ханш хамгийн их өсчээ

Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 22 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” (RMC+14.76%), “Монгол нэхмэл” (MNH+9.62%) болон “Монноос” ХК (MNS+8.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин “Мон-Ит Булигаар” (MBG-14.65%), “Гермес центр” (HRM-7.69%) болон “Женко тур бюро” ХК (JTB-4.62%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Нийтдээ 39 ХК-ийн  816,797 ширхэг хувьцааг 546,572,564.38 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 64,270 ширхэг нэгж эрх 33,842,861 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 71 ширхэг үнэт цаас 7,100 доллараар арилжигдсан байна. ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж 41735.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,769,275,107,007.09 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН