Нүүр хуудасМэдээРумын Онцгой байдлын газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Румын Онцгой байдлын газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Румын Улсын Дотоод хэргийн яамны харьяа Онцгой байдлын газар хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа (Румын Улсад хавсран суугаа) болон Румын Улсын Дотоод хэргийн дэд сайд, Онцгой байдлын газрын тэргүүн Раед Арафад нар Бухарест хотноо гарын үсэг зурсан юм.

Хоёр орны гамшгаас хамгаалах салбарт туршлага солилцох, сургалт, судалгааны ажил хийх, хот суурин газар дахь гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллана. 

Мөн гамшгийн үеийн аврах ажиллагааг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг Румын улсад нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх урт болон богино хугацааны сургалтад хамруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Европын холбогдох стандартыг нэвтрүүлэх юм. 

Румын Улсын  Онцгой байдлын газар нь гамшигт нэрвэгдэгсдэд аврах ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдгээрээ Европын холбоонд мэргэжлийн хувьд өндөр үнэлэгддэг тул манай улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг чадваржуулахад чухал түнш болж байгаа гэдгээрээ давуу тал болж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН