Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар: “Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэх нь дордсоны шинж. Ялангуяа нийслэлийнхний 70 хувь нь АИ92 бензиний хэрэглэгч байдаг. Иргэдийн бухимдаж буй нь зөв. Үүнийг зохицуулах нь хэцүү зүйл биш” гэлээ.
Мөн түүнчлэн Уул уурхайн салбарыг ахлан ажиллаж байхдаа 52 тэрбум төгрөгийг шатахууны үнийг тогтворжуулахаар барьсны үр дүнд энэ мөнгийг ард иргэдийнхээ халаасанд үлдээж чадсан.
Үнийн хамгаалалтад хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол бензиний үнийг тогтвортой барих бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь төрийн залгамж чанар, үйл ажиллагааг үргэлжлүүлээгүй учраас шатахууны үнийн асуудал дээр бодлогын алдаа гарсан.
Уг гэрээг үргэлжлүүлсэн бол АИ92 бензиний үнэ 1550-1600 төгрөгийн хооронд байх бүрэн бололцоотой байсан” гэсэн юм.
Өөрөөр хэлвэл Сумъяа дарга шатахууны үнийг тогтворжуулсан ч өнөөгийн сайд чадваргүй учраас энэ үнийг тогтвортой барьж чадахгүй тавиад туучихсан. Бас дээр нь бүр улсаар нь хомсдолд орох хэмжээнд хүртэл дордуулж.
Тэгвэл өмнөх сайдын залгамж халааг өнөөдөр МАН-ын гишүүн Г.Ёндон удирдаж буй. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн хариу өөрчлөгддөггүй. Өмнөх засаг ч тэр одоогийн сайд ч тэр бүгд нэг намынхан.
Тэгвэл өмнөх сайдын бодлогыг үргэлжлүүлдэггүй. Сайд болж салбар толгойлохооро дур зоргоороо аашилдаг өөрчлөх гэж байна өөрийнхөөрөө ажиллах гэж байна гээд бүүр самарч орхидог сайд нарынхаа толгойг зангидаж чаддаггүй Засгийн балаг иргэдийн мөрөн дээр хүндхэн бууж байна.
Ингэж л ээлж дараагаар Засгийн газрын сайд болж тодорчихоод ажлаа мэддэггүй юмуу эсвэл чаддаггүй сайд нарын ачаар өнөөдөр Монгол улс шатахууны хомсдолд орлоо.
Өмнөх сайд нь харин өөрийгөө цэвэрхэн аваад гарчихлаа.