Нүүр хуудасМэдээСайд Л.Энх-Амгалан ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын салбарын хөрөнгийг хууль бусаар...

Сайд Л.Энх-Амгалан ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын салбарын хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан гомдол, мэдээллийн талаар ярилцлаа

Улсын Их хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар салбар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцлаа.

Капитал, Чингис хаан банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах талаар прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг нээсэн ажлын хэрэгжилтийн талаар тодруулга авчээ.

Мөн энэ уулзалтаар “Анод банк”-ний дамжуулан зээлдүүлэх гэрээгээр байршуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800,000.000 төгрөгийн авлага, 2013 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дамжуулан зээлдүүлэх гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/155 дугаартай Хөдөлмөрийн сайдын “Хөрөнгө зарцуулах тухай” тушаалын дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дансанд шилжүүлэн Монголын оёдлын холбоонд олгосон 17 тэрбум төгрөгийн авлага, Капитал банканд байршуулсан 3,943,155,874,30 / гурван тэрбум, есөн зуун дөчин гурван сая, нэг зуун тавин таван мянга, найман зуун далан дөрөв / төгрөгийн авлага зэрэг хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгохыг Прокурорын болон бусад хууль хяналтын байгууллагаас хүсэж байгаагаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН