Сайн дурын даатгалд хэн хамрагдах вэ?
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Малчин
- Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
- Бичил уурхай эрхлэгч
- Газар тариаланч
- Чөлөөт уран бүтээлч
- Гадаад оронд суралцаж, ажиллаж буй иргэн
- Оюутан суралцагч хамрагдах боломжтой.
Иргэд цахимаар болон утсаар сайн дурын даатгалын гэрээгээ байгуулах боломжтой юм байна.