Нүүр хуудасМэдээСармагчны цэцгийн эмчилгээнд вирусын эсрэг эм туршина

Сармагчны цэцгийн эмчилгээнд вирусын эсрэг эм туршина

ЛОНДОН. /BBC/. Оксфордын их сургуулийн судлаачдын баг вирусын эсрэг үйлчилгээтэй “тековиримат” эм сармагчны цэцгээр халдварласан хүмүүсийн эдгэрэх явцад ямар үр нөлөө үзүүлэхийг туршихаар болжээ.

Их Британид сүүлийн саруудад 3000 гаруй хүн сармагчны цэцгийн вирусээр халдварласан бөгөөд цаашид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж магадгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцгийн вирус дэлхийн бусад улс орнуудад мөн адил хурдацтай тархаж байгааг харгалзан долоодугаар сард олон улсны хэмжээнд онцгой байдал зарласан билээ.

Оксфордын их сургуулийн судлаачдын нэг, профессор Питер Хорби хэлэхдээ, бид хүмүүсийн биеийн байдлыг хурдан сайжруулж, тусгаарлалтаас гаргах эмчилгээг олохыг зорьж байгаа гэсэн байна.

Энэхүү туршилтад сайн дурын 500 орчим өвчтөнийг оролцуулах бөгөөд тэднийг гэртээ тусгаарлагдах хугацаанд заримд нь “тековиримат” эмийг өдөрт хоёр удаа уулгах бол үлдсэн хэсэгт нь плацебо уулгаж биеийн байдлыг нь ажиглана.

Ийнхүү хоёр бүлгийг хооронд нь харьцуулснаар эмийн туршилтын үр дүн хэдэн сарын дараа гарна гэж судлаачид найдаж байна. “Тековиримат”-аас гадна “Тпокс” гэж нэрлэгддэг уг эм нь вирусыг халдвартай эсээс гарахаас сэргийлж, тархалтыг нь зогсоодог байна. 

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН