Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн мэдээлллийг хүргэлээ. Улс орон даяар санал хураалт 25 хувьтай явагдаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
СЕХ 606 нэр дэвшигчийг бүртгэж авсан. Тэднээс ямар нэгэн байдлаар хассан зүйл байхгүй. Санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа.
Мөн өглөө 07:00 цагаас эхлэн Сонгуулийн ерөнхий хороон дээр иргэдээс гомдол мэдээллийг хүлээн авч байна. 12:00 цагийн байдлаар 176 гомдол мэдээллийн дуудлага авсан. Үүнээс 165 нь санал авах байрны хаяг байршлыг асуусан. Мөн иргэд burtgel.gov.mn сайт болон “Сонгогчийн лавлах 1800-2800” утаснаас хаана санал өгөхөө мэдэж авах боломжтой гэлээ.