Нүүр хуудасМэдээСЗХ: Гадагшаа мөнгөн гуйвуулга хийхдээ зөвшөөрөгдсөн ААН-ээр үйлчлүүлэхийг анхааруулж байна

СЗХ: Гадагшаа мөнгөн гуйвуулга хийхдээ зөвшөөрөгдсөн ААН-ээр үйлчлүүлэхийг анхааруулж байна

АНХААРУУЛЖ БАЙНА

Монгол Улсын хил, гааль нээгдсэн, аялал жуулчлалын цаг ирсэн энэ цаг үед та гадны улс орнууд руу мөнгөн гуйвуулга хийх бол Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.

          Тусгай зөвшөөрөлгүй этгээдээс цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авч хохирогч, холбогдогч этгээд болж мөнгөн хөрөнгө, цаг хугацаагаар хохирохгүй байхад онцгойлон анхаарна уу. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн мэдээллийг http://www.frc.mn/#/sct;id=12/org цахим хуудаснаас дэлгэрэнгүй харах боломжтой.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН