Нүүр хуудасМэдээСогтуугаар жолооч барьж дахин нэг хүний амь эрсджээ

Согтуугаар жолооч барьж дахин нэг хүний амь эрсджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 5 дугаар гудамжинд хүн автомашинд мөргүүлж нас барсан тухай дуудлага өчигдөр /2022.08.16/ 01:18 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай А согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодон явсан. Улмаар Баянхонгор аймгийн иргэн 24 настай Б-г автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон байжээ. Онцгой байдлын алба хаагчид автомашины дугуйн дороос цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд согтуугаар автомашин жолоодсон 101 зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН