Солонгос улсад суралцах болон ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний шалгалт өгөх шаардлагатай болдог. Тэгвэл Солонгос хэлний түвшин тогтоох 69-р шалгалтын бүртгэл 2020 оны 1 сарын 6-ны өдөр эхлэн 17-ны өдөр дуусах юм байна.
Бүртгэл Монгол улсын их сургуулийн 2-р байрны 133 тоотод болох ажээ. Шалгалтад бүртгүүлэхийн тулд 3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх болон бүртгэлийн хураамжаа авчрах шаардлагатайг анхааруулсан байна. Бүртгэлийн хураамжийн хувьд Topik 1 шалгалт 30,000 төгрөг бол Topik 2 шалгалт 35,000 төгрөг. Бүртгүүлсэн иргэд 2020 оны 4 сарын 12-ны ням гарагт шалгалтаа өгөх бөгөөд Монгол улсын их сургуулийн 2 болон 3-р байр, номын сан гэсэн газруудад шалгалтаа өгөх юм. Шалгалтын хариуг 2020 оны 5 сарын 21-нээс хойш www.topik.go.kr сайтаас бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдрөө оруулан шалгах боломжтой юм байна.