Нүүр хуудасМэдээ"Сонгинохайрхан, БЗД-ээс гаргаж өгөх ногоон байгууламж бүхий талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах дараагийн...

“Сонгинохайрхан, БЗД-ээс гаргаж өгөх ногоон байгууламж бүхий талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах дараагийн ажлыг төлөвлөсөн”

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болсон талаар өнөөдөр албаныхан мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Баянзүрх, Сонгинохайрхан гэх хоёр том дүүрэгт анхаарлаа хандуулж байгааг хэлэх нь зүйтэй. Энэ хоёр том дүүрэгт дараагийн төлөвлөлтийг бодож байна. Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлсний дараа Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн өөрсдийнх нь гаргаж өгөх ногоон байгууламж бүхий талбайд нийгмийн хариуцлагын хүрээнд дараагийн ажлаа төлөвлөж байгаа.

Энэ талаар “Рио Тинто” компанитай хамтрахаар эхний байдлаар ярьж байгааг хэлмээр байна. Дүүрэг бүр орчин үеийн шаардлагад нийцсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болчихвол иргэдэд амар болно.

Явган хүний замыг цаашид нэмнэ. 2023 оны гуравдугаар сараас явган замын тохижилтын ажлыг явган хүний замтай хослуулах бүтээн байгуулалтын ажлыг дахин эхлүүлнэ. Ард иргэдийнхээ төлөө явган хүний замын стандартыг олон улсын түвшинд хүргэхийн төлөө ажилласан аж ахуйн нэгжүүддээ талархсанаа илэрхийлье.

Улсын болон нийслэлийн төсвөөр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг хийж, олон улсын түвшинд хүрсэн, шаардлагад нийцсэн хот болгоно гэвэл бүтэхгүй. Үүнд миний ч нас хүрэхгүй, бид нарын нас ч хүрэхгүй. Тиймээс Засгийн газар, УИХ-тай хамтарч олон улсын хөрөнгө оруулагч нарыг Улаанбаатар хот руу татах ажлыг хийж хэрэгжүүлэхээр эхнээсээ ярилцлагад ороод явж байна” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН