Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.



Тэдгээрийн нэг болох 20-р хороонд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нэгдүгээр бааз гудамжны 220 дугаар худгийн ойр орчмыг хүүхдийн тоглоомын талбай болгон тохижууллаа.