Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.
Тус хороо нь төв замаас алслагдсан байршил буюу 1 дүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд байршилтай бөгөөд тус хорооны хүүхдүүд өөрийн гэрт ойрхон сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байна.

Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд 306 дугаар цэцэрлэг болж есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орлоо.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, “Инжхами” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн юм.