Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн 700 хүүхэд чууллаа

Сонгинохайрхан дүүргийн 700 хүүхэд чууллаа

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас 1989 оны 11 сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн конвенц батлагдаж, 2017 оноос эхлэн дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар уриалсан байдаг.

Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 35 ерөнхий боловсролын сургуулийн 70 мянган сурагчдийн төлөөлөл 700 хүүхдийн “ЧУУЛГА УУЛЗАЛТ” өнөөдөр /2024.11.20/ боллоо.

Чуулга уулзалтыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо нээж, сурагч хүүхдүүдэд амжилт хүслээ. Тэрбээр “Хүүхдүүд өөрт хамааралтай асуудлаар мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо өргөх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид бид хүүхдүүдээ сонсож, хүүхдийг дэмжих, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд санал солилцохоор өнөөдөр бид нэгдэж чуулга уулзалтаа хийж байна. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэн маань эх оронч үзэлтэй байж, ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгтэй, Монгол Улсын ирээдүй та бүхнээс шалтгаалах учир улам илүү сурлага хөдөлмөрийнхөө амжилтанд шамдаарай гэж захъя” гэдгийг тодотгон хэллээ.

Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Засаг даргын орлогч Д.Хосбаяр, ИТХ-ын төлөөлөгчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө болон холбогдох албан хаагчид оролцлоо.

Уулзалтын үеэр дүүргийн “Хүүхдийн элч”-ийг чуулганд оролцож буй 700 сурагчид сонгон шалгаруулж, үнэмлэхийг гардуулан өглөө. Мөн энэ оны 5 дугаар сарын 30-нд болсон “Хүүхдээ сонсох” өдрөөс гарсан саналуудад дүүргийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Биеийн тамир спортын хорооноос хариулт өгч, тэдний санал хүсэлтийг сонсож, гарсан санал хүсэлтийг харьяа байгууллагад уламжилж 2025 оны төлөвлөгөөнд тусган ажиллахаар болов.

Түүнчлэн дүүргийн шилдэг сурагчдад шагнал гардуулан өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН