Дэлхийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын гудамжны 2.8 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замуудын их засварын ажлыг 2025 оны хавар эхэлнэ.
Тус ажилтай холбогдуулан төслийн нэгж, гүйцэтгэгч компани, зураг төслийн баг Сонгинохайрхан дүүргийн холбогдох газар хэлтсийн удирдлагууд болон хороон засаг дарга нарт танилцуулга, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо иж бүрэн гудамж, зам байгуулах ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг гүйцэтгэгч, захиалагч байгууллагатай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж зам засварын ажил дүүргийн олон хороодыг хамрах тул иргэд олон нийтэд зам засвар, зам хаах байршил, түр замын мэдээллийг тогтмол хүргэх нь чухлыг онцлов.