СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.
БАТЛАГДСАН АЯЛЛЫН ЗАМ, ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ,
АМРАХ ХЭСГИЙН ОРЧИНГ ЗАСВАРЛАХ АЖЛЫН УРИАЛГА
Монгол улсын засгийн газраас 2023, 2024, 2025 онуудыг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дараах батлагдсан аяллын маршрутын тохижилтыг сайжруулах санаачилгад хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэдэд хандаж уриалж байна.
ЗОРИЛГО:
Богдхан уулын дархан цаазат газарт БОАЖ-ын сайдын тушаалаар батлагдсан аяллын зам болон тэмдэг, тэмдэглэгээг байгальд ээлтэй эко материалаар засах, сайжруулах, ууланд аялагчдын аюулгүй байдлыг хангах, зэрлэг амьтны бэлчээрлэх талбай тархац нутгийг хамгаалах, байгаль орчинд тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд оршино.
БАТЛАГДСАН АЯЛЛЫН ЗАМ:
– Зайсан – Дугуй цагаан 3,7 км;
– Манзушир – Цэцээ гүн 6,5 км;
– Төрхурах – Цэцээ гүн 8,5 км.
ХАМРАХ ХҮРЭЭ:
– Төрийн байгууллага;
– Төрийн бус байгууллага;
– Иргэдийн сайн дурын нөхөрлөл;
– Аж ахуйн нэгж;
– Иргэд.
ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Хүсэлт;
– Гэрчилгээ /Иргэний үнэмлэх/;
– Байгууллагын танилцуулга;
– Батлагдсан аяллын зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ, аялагчдын аюулгүй байдал, зэрлэг амьтны бэлчээрлэх талбай тархац нутгийг хамгаалахад дэвшүүлж буй санал, шийдэл.
ХУГАЦАА:
– Ажлын хийж гүйцэтгэх хугацаа гэрээ байгуулснаас хойш 30 хоног байна.
– Хүсэлт, материал хүлээн авах хугацаа: 2023 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цахим болон цаасан хэлбэрээр авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9982-9689, 77070840 дугаараас авна уу.
Дараах линкээр орж холбоосыг бөглөнө үү.
https://docs.google.com/…/1sWStAUkgOVdumd8VoH5R…/edit…
https://www.facebook.com/profile.php?id=100066670531264…
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН
ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА