Хэвлэлийн хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг цагдаа гэрээс нь баривчиллаа
МАН сонгуулийг хар машинаар луйвардсныг илчилсэн иргэн Г.Ган-Очирыг цагдаагаас эрэн сурвалжилж баривчилсан ч түүний гэм бурууг тогтоож чадаагүй байгаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүг түүний талаар худал мэдээлэл тараасан хэргээр хэрэг үүсгэн шалгаж буй. Өнөөдөр буюу 2021.08.04-ны 11 цагаас МN мэдээллийн төвд иргэн Г.Ган-Очир хэвлэлийн хурал хийж хууль хүчний байгууллагын хууль бус үйлдлийг дахин илчлэхээ мэдэгдсэн . Гэвч түүнийг өнөө өглөө байгаа газраас нь цагдаа баривчилж БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс рүү авч явжээ. Хэвлэлийн хурлыг сонирхсон хэвлэлийнхэн БЗД-ийн 1-р хэлтсийг зориод байна.