Нүүр хуудасМэдээСПОРТ: Б.Сэр-Од олимпын эрхээ авлаа

СПОРТ: Б.Сэр-Од олимпын эрхээ авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од “Парис-2024″ олимпын эрхээ авлаа. Тэрээр Дани улсад болсон “Копенгагены марафон”-д 2:19:25 амжилтаар 14 дүгээр байр эзэлж олимпын марафонд уралдах эрхээ авсан байна. Манай тамирчин Афин, Бээжин, Лондон, Рио, Токио гээд 5 олимпод дараалан хүч сорьсон бол ийнхүү Парис-2024 олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсанаар 6 дахь удаагаа дараалан олимпын наадамд өрсөлдөж нэгэн түүх бүтээх нь. Энэхүү эрх нь Монголын хөнгөн атлетикийн баг тамирчдын 3 дахь, Монголын багийн 14 дэх олимпын эрх.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН