Нүүр хуудасМэдээСПОРТ: Г.Амарсанаа усанд сэлэлтээр 451 тамирчнаас тэргүүллээ

СПОРТ: Г.Амарсанаа усанд сэлэлтээр 451 тамирчнаас тэргүүллээ

Манай улсын шилдэг триатлонч Ганбаатарын Амарсанаа 5-р сарын 5-нд Британийн Их сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1 цаг 2 минут 27,6 секундын амжилтаар 451 тамирчнаас 62 дугаарт оржээ. Энэхүү тэмцээн нь бассейнд 400 метр сэлж, дугуйн замаар 22,5 км жийж, 5 км гүйсэн спринт уралдаан юм.

Loughborough их сургуулийн оюутан Г.Амарсанаагийн хувьд усанд сэлэлтийн 400 метр зайг 4 минут 27 секундэд туулж, нийт 451 тамирчнаас 1-ээр гарч ирсэн нь бахархалтай. Тус тэмцээнд олон шилдэг триатлонч оюутан оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд гэхэд Токио-2020 олимпын хүрэл медальт, франц бүсгүй Кассандр Бюгран түрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН