Нүүр хуудасМэдээСПОРТ: “Заан тэрэлж Кап-2024” гольфийн тэмцээн 15 дах жилдээ боллоо

СПОРТ: “Заан тэрэлж Кап-2024” гольфийн тэмцээн 15 дах жилдээ боллоо

Жил бүр Монголын гольфийн улирлын нээлтийг уламжлал болон угтаж тэмцээн зохион байгуулдаг Заан Тэрэлж Гольф Клуб нь энэ жилийн “Заан Тэрэлж Кап 2024” нээлтийн тэмцээнийг 5-р сарын 25-ны өдөр Монголын Гольфийн Холбоотой хамтран ”Chingis Khaan Golf & Cc” гольфийн талбай дээр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнийг “Заан тэрэлж” гольф клубээс 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд арвин түүхтэй, гольф сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг билээ.

Монгол эрэгтэй 48, эмэгтэй 6, нийт 54 тамирчид “strokeplay” болон “handicap” форматаар өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн тэмцээний “strokeplay” форматаар эрэгтэй төрлөөр Б.Батзориг болон Г.Мэндсайхан нар адил 77 цохиод нэмэлт нүх тоглоод Б.Батзориг хожиж тэргүүн байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд Б.Золжаргал 94 цохиж тэргүүллээ.

“Handicap” форматаар хувийн оноолтоосоо -12 (нийт 82) цохиж эрэгтэй төрөлд нь Д.Эрдэнэчулуун нэгдүгээр байранд орсон бол М.Наранбаатар, Н.Насанжаргал нар мөн адил хувийн оноолтоосоо тус, тус -5 цохиж тэнцээд сүүлийн нүхний онооны үзүүлэлтээр М.Наранбаатар 2-р байранд орж Н.Насанжаргал 3-р байранд орлоо. Эмэгтэй төрлөөр Ц.Боргилмаа нь хувийн оноолтоосоо -2 цохиж 1-р байрт орсон бол М.Саян хувийн оноолтоосоо +2 цохиж 2-р байрт +3 оноогоор А.Энэрэл 3-р байрт шалгарав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН