Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Биеийн тамирын арга зүйч нарыг Япон улсын Яйзү хотод богино хугацаанд...

ССАЖЗЯ: Биеийн тамирын арга зүйч нарыг Япон улсын Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, биеийн тамир, спортын салбарт хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Талууд биеийн тамир, спортын салбарт хамтран ажилласны 10 жилийн ой тохиож буйг дурдаж, цаашид орон нутагт ажиллаж буй биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх талаар санал нэгдлээ.

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлж, Япон улсад Азийн зуны спортын наадам болох тул зарим төрлөөр хамтарсан бэлтгэл сургуулилт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН