Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах”бэлэн байдлын дадлага, сургуулилтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан хаагчид бүрэн хамрагдлаа.

“Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль” нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд сургах, хариу арга хэмжээ авах талаар мэдлэг, ойлголтыг өгөх ач холбогдолтой юм.
