Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Гэрэл зураг сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааны ялагчид...

ССАЖЗЯ: Гэрэл зураг сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааны ялагчид тодорчээ

Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг сэргээн уламжлуулах, залуучууд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилгоор Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “PHOTO WEEK-2025”-ыг зохиожээ. Энэ хүрээнд 15-34 насны гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 01-21-ний хооронд сум, аймаг, дүүрэг, бүс, улс гэсэн шалгаруулалтаар зохион байгуулжээ

Нийт 1000 орчим бүтээл ирүүлснээс 7 бүсээс тус бүр 1 “ШИЛДЭГ” гэрэл зураг, шилдгийн шилдэг 1 “ГРАН ПРИ” гэрэл зураг нийт 8 гэрэл зургийг шалгаруулж 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шагналыг гардууллаа.

“ГРАН-ПРИ”:

Улаанбаатар хотоос оролцогч Б.Жамъяндоржийн “Жанрайсаг”гэрэл зураг

“ШИЛДЭГ” гэрэл зураг:

1. “Хэрлэн голын үер”- Зүүн бүс буюу Дорнод аймгаас оролцогч А.Анхбаярын гэрэл зураг,

2. “Манай гэрт тавтай морил”-Төвийн бүс буюу Сэлэнгэ аймгаас оролцогч Б.Бүрэнбаатарын гэрэл зураг,

3.”Найзууд”-Хойд бүс буюу Хөвсгөл аймгаас оролцогч Б.Эрдэнэбатын гэрэл зураг,

4. “Гэмгүй зүрх”-Баруун бүс буюу Баян-Өлгий аймгаас оролцогч А.Ахжолын гэрэл зураг,

5.”Нарны алга”-Хангайн бүс буюу Архангай аймгаас оролцогч Э.Батхүүгийн гэрэл зураг

6. “Аж байдал 2”-Говийн бүс буюу Дундговь аймгаас оролцогч Э.Мөнхчулууны гэрэл зураг

7. “Нүүдэлчин”- Улаанбаатар бүсээс оролцогч Б.Төрбатын гэрэл зураг тус тус шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН