“Дэлхийд танигдсан монгол өв: Соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурал нь ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын болон бүсийн жагсаалтад бүртгэгдсэн баримтат өвийг авч үзсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд хурлаар хэлэлцэгдсэн 13 илтгэл англи хэлээр хэвлэгдэж, нийслэл, 21 аймгийн нутгийн номын сан, музей, архив, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, хуралд оролцогчдод түгээгдэж байна.