Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Жүдо бөх, Пара-жүдо бөхийн ДАШТ-д амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагналын...

ССАЖЗЯ: Жүдо бөх, Пара-жүдо бөхийн ДАШТ-д амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагналын батламж гардууллаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2018 оны Засгийн газрын 173 дугаар тогтоолыг үндэслэн “Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу “Будапешт 2025” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагчид мөнгөн шагналын батламжийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гардууллаа.

Жүдо бөх:

1. Болд Ганхайч – “Будапешт 2025” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эмэгтэй 63кг-ийн хүрэл медальт тамирчин
2. Казирбек Ёолк – “Будапешт 2025” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй 60кг-ийн хүрэл медальт тамирчин

3. Ууганбаяр Эрдэнэбаатар – “Будапешт 2025” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эрэгтэй дасгалжуулагч

Пара жүдо бөх:

1. Лайжав Туруунаа – “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эмэгтэй 70кг-ийн хүрэл медальт тамирчин

2. Ядамсүрэн Очирваань – “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин

3. Энхтуяа Даваадагва – “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин

4. Дашцэрэн Ганбат – “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин

5. Лхагвадорж Эрдэнэбилэг – “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин

6. Галбадрах Чулуунсүх – “Астана 2025” Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин

7. Аажим Мөнхбат – “Астана 2025” Пара-Жүдо бөхийн багийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Дасгалжуулагч

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН