Бяцхан байгаль хамгаалагч нарт зориулсан “Мазаалайг хайрлая” цахим нөлөөллийн хөтөлбөр
Бүс нутгийн хөгжил, эх оронч хандлага
Дэлхийн хаана ч байхгүй зөвхөн Монголын говьд л амьдардаг Мазаалай бол бидний эх орон, байгалийн бахархалт өв юм! Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан”-аар зарласан билээ.
Гэвч Мазаалай баавгай нь дэлхий дээр ердөө 40 гаруй үлдсэн ховор амьтан бөгөөд устах аюулд ороод байна. Мазаалайг хамгаалах нь зөвхөн байгаль хамгаалагчдын үүрэг биш, харин иргэн бүрийн анхааралдаа авах шаардлагатай чухал хэрэг юм.
Бүс нутгийн хөгжил ба Мазаалай
Говийн бүсийн экосистемийг хамгаалах нь байгаль экологийн асуудлаас гадна тухайн бүс нутгийн тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой.
Цөлжилт, усны хомсдол, байгаль орчны доройтол нь зөвхөн зэрлэг амьтдад төдийгүй тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн амьдралд ч нөлөөлнө.
Мазаалайг хамгаалах нь нутгийн иргэдийн тогтвортой аж байдал, аялал жуулчлалын хөгжил, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах томоохон алхам юм.
Бид юу хийж чадах вэ?
Мазаалайн тухай мэдлэгээ түгээх – Хүн бүр хамгаалагч байж чадна!
Байгальд хог хаяхгүй байх – Цэвэр орчин бидний ирээдүй!
Усны зохистой хэрэглээ – Говийн усыг хайрлая!
Эх орноо хайрлана гэдэг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх байгаль, эх дэлхийгээ хамгаалах үйл хэрэг билээ!