Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Монголын баг тамирчид “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмыг зорилоо

ССАЖЗЯ: Монголын баг тамирчид “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмыг зорилоо

Монгол Улсын баг тамирчид БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдах “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Төрийн далбааг гардуулах ёслолын арга хэмжээ Монголын Үндэсний Олимпын хорооны төв байранд боллоо. Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин баг тамирчдад амжилт хүсч, үг хэлэхдээ:

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Харбин хотод зохион байгуулагдах Азийн өвлийн 9 дэх удаагийн наадамд Монголын баг тамирчид тэшүүр, шорт трек, уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, биатлон, уран гулгалт буюу нийт 4 спортын 7 төрөлд, 35 тамирчин оролцож байна. Олон сар, жил уйгагүй хөдөлмөрлөж, тэсвэр хатуужил, чанд сахилга бат, хүнд хэцүү бэлтгэлийнхээ үр дүнг хэдхэн секунд, долиор хэмжүүлж, эх орон, гэр бүл, ард түмнийхээ итгэл найдварыг чин зүрхэндээ тээдэг болохоор тамирчны алдар хямдхан олддоггүй. Монгол Улсын шигээ багийн тамирчдын ард төр засаг, гэр бүл, спортын байгууллагууд, ард түмэн хамт зогсож байдаг. Та бүхэн удахгүй Монголынхоо 3 сая гаруй иргэний итгэл найдвар, хайр хүндлэлийг тээн өрсөлдөх болно. Гагцхүү ямар ч үр дүн гарсан Та бүхэн бол Монголын ард түмний бахархал гэдгийг ямагт санаж яваарай”” гэж онцоллоо.

“Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам нь 2025 оны 2-р сарын 7-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 34 орны 1,275 тамирчин 6 спортын 11 төрлөөр өрсөлдөж, 64 багц медалийн төлөө ур чадвараа сорих юм.

Монгол Улсын шигшээ багийг УИХ, Засгийн газрын гишүүн, Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан ахалж, багийн ахлагчид Монгол Улсын төрийн далбааг ССАЖЗ-ын сайд Ч.Номин гардуулан өгч, амжилт хүссэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН