Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: “Монголын сайхан орон-2025” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

ССАЖЗЯ: “Монголын сайхан орон-2025” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний салшгүй нэг хэсэг болсон “Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.


Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг таниулах зорилготой энэхүү үзэсгэлэнд  монгол орны түүх соёл, аж байдал, уламжлал, зан заншил, уран байгаль, дайчдын алдар гавьяаг магтан дуулсан 100 гаруй уран бүтээлчийн 120 орчим бүтээлийг дэлгэлээ.


Монголын Урчуудын Эвлэл нь дүрслэх урлагийн бүхий л төрлөөр уран бүтээл туурвидаг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн монголын дүрслэх урлагийн ууган байгууллага юм.  

Монголын Урчуудын Эвлэлийн “АРТ ГАЛЕРЕЙ”-д 2025 оны 7 дугаар сарын 10-24-ний өдрийг дуустал олон нийтэд толилуулах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН